СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Бусад | 2021-03-13

ЦЕГ-ын дэд даргаар хурандаа О.Амарсанааг томиллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Оюунхүүгийн Амарсанааг томиллоо.

Хурандаа Ж.Амгалан УОК-ын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор энэ томилгоог хийжээ.

Хурандаа О.Амарсанаагийн хувьд төрийн албаны мерит зарчмаар, цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн дэвшин ажиллаж буй нэгэн юм.

Тодруулбал:

1997-2001онд тухайн үеийн Цагдаагийн академийн сонсогч

2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч

2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч

2006-2007 онд ЭЦГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч

2007-2011 онд тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зохион байгуулалттай гэмт бүлэг хариуцсан ахлах төлөөлөгч

2011-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд

2013-2014 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

2014-2015 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга

2017-2018 онд ЭЦГ-ын V хэлтсийн даргаар ажиллаж байгаад хөдөө, орон нутагт томилогдсон аж. Ингээд 2018-2020 онд Дундговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр бий болоод удаагүй байсан Экологийн цагдаагийн албаны даргаар 2020 оны наймдугаар сард томилогдсон юм.

Эзэмшсэн мэргэжил, боловсролын хувьд 1997-2001 онд Цагдаагийн академид сурч эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, 2005-2007 онд Удирдлагын академид суралцан удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2020 онд мөн академийн Төрийн албаны сургуульд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгсжээ. 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Туркийн Цагдаагийн академид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, террорист үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээний сургалтуудад хамрагдсан, цагдаагийн байгууллагад 24 жил алба хааж буй нэгэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
23.106.248.250

Хүк ийн дүү том дарга болжээ. Юун мерит зарчимаар болсон гээд худлаа юм бичээд байгаа юм бэ?

ass
3 жилийн өмнө
66.181.177.149

хүкийн дүү гэхээрээ шударгаар багаас нь анхнаас нь мерит зарчмаар явж болохгүй юу тэнэг ац минь, наад хушган толгойгоо аятайхан ажиллуул. олны танил хүмүүсийн танил тал, ах дүү нар нь сайн явж болохгүй юу? атаархаад шээс алдлаа юу? явж түрүү булчирхай, хушган тархиа эмчлүүл

Зочин
3 жилийн өмнө
37.48.108.14

Hurelsuhiig tagnaj chagnasan gedeg zohiol bichij kinogoi amjilttai heregjuulsen hun gesen uu? Sain kino gargasan uchraas shagnalaa avchee

Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.184

одоо л нэг зөв хүмүүсээ залуучуудаа олж сонгож байна даа амжилт хүсье

Tsetsegmaa
3 жилийн өмнө
64.119.20.238

Mundag darga daa. Bayar hvrgie

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.60

Энэ хөгийн хүний ул шагайсан гарууд болих хэрэгтэйдээ хүн муулах сайхан л байдаг юм байх даа эргээд өөр дээр нь үйлийн үр нь ирдэг юм шүү та нарт гай болоогүй мөрөөрөө ажилаа хийж яваа хүн шүү

Solongo
3 жилийн өмнө
103.57.95.240

Hun muulahiin don tussan humuus haa saigui bhiimaa. Eswel nam dagasan hudlaa humuus. Zaluu ue shine humuusiig odoo gargah heregtei gj bodoj bna.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.60

Энэ томилгоо маш зөв томилгоо ажилд нь амжилт хүсэе

Болд
3 жилийн өмнө
66.181.186.93

Амжилт хүсье. Зөв шүү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.21

МАН-ийн дарга У.Хүрэлсүхийн дүү юм чинь гэрлийн хурдаар л явна шдээ ямар юмныхан меррит зарчим байхав дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.