СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-13

ЭМЯ: Шинээр халдвар авсан 169 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

2021 оны 03 сарын 13-ны 11 цагийн байдлаар Коронавирустай холбоотой мэдээллийг хүргэе.

Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 19318 шинжилгээ хийгдсэнээс коронавируст халдварын 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 3833 боллоо. 

Үүнээс дотоодод халдвар авсан хүний тоо 3303 болж байна. 

Шинээр халдвар авсан 169 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Шинээр халдвар авсан хүнээс 156 нь ойрын хавьтал юм. Халдварын эх уурхайг тодорхойлж үзэхэд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодод байгаа байдал ажиглагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар 860 хүн эмчлэгдэж байгаагаас 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

Өнөөдрийн халдварын тоо маш цочирдом байгааг та бүхэн сонслоо. Үүнтэй холбоотой шаардлагатай арга хэмжээг бид УОК-т санал болгож байгаа. Үүнд . Та бүхнээс салбараа төлөөлж хичээнгүйлэн хүсэхэд маскаа сайн зүүх, аль болохоор давхарлаж зүүх, зай барих, хүнтэй ойр харьцаж, цугларалт үүсгэхгүй бай гэж зөвлөмөөр байна.

Ард иргэдийн дунд вакцины анхны тунг хийлгээд дархлаа тогтож байгаа мэт мэт буруу ойлголт үүсээд байна. Монгол улсад хэрэглэгдэж байгаа вакцинууд 2 дах тунгаасаа дархлаа тогтоно. Тиймээс анхаарал болгоомжоо алдахгүй байхыг анхааруулж байна. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

Улаанбаатар хотод 44 цэгт 97 баг, 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж өнөөдрийн байдлаар 84017 хүнийг эхний тун вакцинд хамруулаад байна.

Эмч, эмнэлэгийн ажилтнууд, 60-64 насны иргэдийг ирэх 7 хоногт хамруулна. Хөдөлгөөнт хүн ам буюу худалдааны салбарын хүмүүсийг ирэх 7 хоногоос мөн вакцинжуулалт хийнэ. Вакцинжуулах үйл ажиллагаа хэвийн байна. 

Эхний тунг тариулсан хүмүүсийн 44,8 хувьд нь халуурах урвал илэрч байгаа. Эдгээр илэрч байгаа шинж тэмдэгүүд 2-3 хоногт үргэлжлээд өөрөө арилж байгаа. Хэрвээ арилахгүй бол эмчид хандаарай. Мөн шинж тэмдэгийн эмчилгээ хийлгэж болно. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Иргэддээ мэдээлэхэд ПСР шинжилгээний хариу 03 сарын 15-ны өдрөөс гар утсанд мессэжээр очихоо больж байгаа. Иргэд шинжилгээний хариугаа eruul.gerege.mn орж хараарай. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.