22 настай АНУ-ын иргэн Лекси Алфорд дэлхийн бүх улс оронд зочилсон хамгийн залуу хүн болжээ.
Тэрээр 21 жилийн хугацаанд 196 оронд зочилсон бөгөөд энэ нь тэрээр жилд есөөс олон орон руу аялсан гэсэн үг юм. Ингэснээр Алфорд хуучин Гиннесийн дээд амжилтыг эвдэн, шинэ амжилтын эзэн болсон аж. Түүнээс өмнө 24 настай Их Британийн иргэн Жеймс Асквит дэлхийн бүх улс оронд зочилсон хамгийн хүн залуу хүн байсан юм.
Лекси ийм залуудаа олон орноор аялж чадсан нь түүний шаргуу хөдөлмөртэй холбоотой гэж ярьсан бөгөөд мөн гэр бүл нь аялал жуулчлалын агентлаг эзэмшдэг нь их тус болсон гэдгийг онцолжээ. Тэрээр 18 нас хүрэхдээ аль хэдийн 72 орон руу эцэг эхийн хамт аялаад байжээ. Алфорд блог хөтөлж, гэрэл зураг аван, хэвлэсэн материал заран орлогоо нэмэгдүүлж, аяллын зардлаа олдог байна.
Тэрээр 2019 оны тавдугаар сарын 31-нд 196 дахь буюу эцсийн улсдаа зочилсон бөгөөд энэ нь Умард Солонгос байжээ. Тус улсад нэвтрэхэд маш хэцүү тул Лекси Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын дундах хил дээр байрлах Солонгосын цэрэггүй бүсэд зочлон, аяллаа дуусгасан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.