СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Б.Хаш-Эрдэнэ: Зээл авах нь ашигтай ч зарцуулалтаа зөв тооцохгүй бол бизнесээ эрсдэлд оруулдаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн талаар ярилцлаа. 

Аж ахуйн нэгжид олгох 2 тэрбум төгрөгийн зээл бол цус нь зогсчихсон байсан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ. Бизнесээ сэргээхийн тулд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг ААН-үүд зайлшгүй авах хэрэгтэй. Гэхдээ . Зээл авахдаа 2021 оны болон цаашдын бизнесийн үйл ажиллагаа ямар байх талаар судалж, хэрэгтэй хөрөнгө оруултаа тооцон хэрэгтэй зээлээ авах хэрэгтэй.

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН нь жилийн гурван хувийн хүүтэй, 500 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой. Ингэхдээ зээлдэгчийг нэг жил зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх нөхцөлтэй байх юм.

Зээл хүсэгч ААН нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байна. Үүнд:

  • Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12 сарын 31-ээс өмнө үүсгэн байгуулагдсан,
  • Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН байх
  • Зээлдэгч болон түүнтэй хамаарал бүхий этгээд нь чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх /2019 оны эцсийн байдлаар/
  • НДШ, Татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, татвар болон НДШ-ийн тайланг тогтмол гаргасан байх
  • 2020 оны НДШ, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “X” тайлан мэдүүлээгүй байх

Энэ мэт шалгуур үзүүлэлт болон зээлийн бичиг баримт бүрдүүлэхэд Улаанбаатар худалдааны танхим зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа.

ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгч нарын хувьд барьцаа хөрөнгөгүй учраас зээлийн шалгуурыг хангахгүй байх тохиолдол байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.