СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезид сургуулийн автобус осолдож, 27 хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Индонезийн Жава арлын сурагчид болон тэдний эцэг эхчүүдийг тээвэрлэж явсан автобус өнгөрөгч лхагва гарагийн шөнө жалганд унаж, 27 хүн амиа алдсан гэж тус улсын Тээврийн яам мэдээлжээ.

Албаныхны мэдээлснээр автобусанд дунд сургуулийн сурагчид болон зарим эцэг эх сууж явсан бөгөөд тэд сургуулийн аяллаас эргэн ирж байжээ.

Баруун Ява мужийн Сумеданг хотын ойролцоох газарт осолдохын өмнөхөн автобусны жолооч жолоодлогоо алдсан гэж Индонезийн Эрэн хайх, аврах агентлаг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Аврагчид одоо хэргийн газар дээр ажиллаж дууссан бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Одоогоор ослын шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй байгаа хэдий ч юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.