АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагоны зүгээс Fox News мэдээллийн сувгийг АНУ-ын армид алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг элэг доог болгосон хэмээн хурцаар шүүмжлэн буруутгалаа. Тус сувгийн алдартай хөтлөгчдийн нэг Такер Карлсон мягмар гарагийн хөтөлбөртөө “жирэмсэн эмэгтэйчүүд дайн тулаанд явж байгаа нь АНУ-ын армийн элэг доог” хэмээн ярьжээ. Үргэлжлүүлэн “Хятадын арми илүү хүчирхэг болж байхад дэлхийн хамгийн том тэнгисийн цэрэгтэй гэж Жо Байдены хэлсэн манай арми илүү эмэгтэйлэг болж байна” хэмээн шүүмжилсэн байна.
Энэ үйлдлийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби АНУ-ын армийн нэр төрийг бүхэлд нь гутаан доромжилсон хэмээн буруутгаж, Карлсон алдаагаа ухамсарлана гэдэгт итгэлтэй байна хэмээжээ. Пентагоны албан ёсны мэдэгдлээс гадна армийн өндөр албан тушаалтнууд хувийн цахим сүлжээгээрээ дамжуулан Fox News -ийн уг мэдээллийг буруутгасаар байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.