Мьянмар улсын цэргийн удирдагчид төрийн эргэлтээр баривчлагдсан улстөрч Аун Сан Су Чиг 11 кг алт, 600,000 ам.долларыг хууль бус замаар хүлээж авсан хэмээн буруутгажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Аун Сан Су Чи үүнийг гүтгэлэг гэж үзсэн ба нотлох баримт байхгүй ажээ.
Энэ хооронд Мьянмарын цэрэг армийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн НҮБ-ын хүний эрхийн шинжээч буруутгаж байна. Женев дэх НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хэлсэн үгэндээ шинжээч Томас Эндрю Мьянмар улсад хууль бус дэглэм тогтоож, системчилсэн аллага, бүх нийтээр устгах явдал гарч байна гэжээ. Тиймээс цэргийн эрх мэдэлтнүүд, хунтын дэглэмийн удирдагчид болоод Мьянмарын газрын тос, хийн Интерпрайс компаниуудын эсрэг хориг тавихыг уриаллаа. Тус компани жилд тэрбум орчим ам.долларын орлоготой байна.
Сүүлд авсан мэдээллээр пүрэв гарагт долоон жагсагч аюулгүй хүчнийхний гарт амиа алдсанаар хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт гарснаас хойш нийт 70 гаруй хүн алагдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.