Дэлхий даяар ихэр хүүхдүүд шинээр мэндлэх нь 1/3-ээр нэмэгдсэн болохыг судалгаагаар харуулжээ. Магадгүй дэлхий дээр хамгийн олон ихэр хүүхэд мэндэлсэн үзүүлэлтэд хүрсэн гэж таамаглаж байна.
Жил бүр 1,6 сая ихэр дэлхий дахинд мэндэлдэг. Энэ нь шинээр мэндэлж буй 42 хүүхэд тутмын нэг нь ихэр гэсэн үг юм. 1980 оноос хойш ихэр хүүхэд мэндлэх тохиолдол бараг 30 хувиар нэмэгджээ.
Human Reproduction сэтгүүлд нийтэлснээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ихэр хүүхдүүдийн төрөлт нэмэгдэж дээд хэмжээндээ хүрсэн байна. Тухайлбал Азид 32, Умард Америкийн бүс нутагт 71 хувиар өсчээ. Африк тивд ихэр хүүхэд мэндлэх явдал өндөр байдаг ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хэмжээтэй хамааран огт өөрчлөгдөөгүй ажээ.
Уг судалгааг 165 улсаас 2010-2015 оны хооронд цуглуулсан баримтыг 1980-1985 оны хоорондох баримттай харьцуулан хийжээ. Ингэхэд шинээр мэндэлж байгаа ихэр хүүхдүүдийн 80 хувь нь Ази, Африкт бүртгэгдэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.