СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден насанд хүрсэн иргэн бүр вакцин хийлгэх зарлиг буулгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагийн орой улс орон даяар мэдэгдэл хийлээ. Ингэхдээ улсын бүх мужийн захиргаануудад насанд хүрсэн бүх иргэн Ковид-19-ийн вакцин хийлгэх захирамжийг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийг нас болон эрүүл мэндийн байдлаар ангилж байгаа бол энэ байдлыг арилгахыг албаныхан мэдэгдсэн байна. Мөн вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сайн дурынхан, эмч мэргэжилтнүүд, төвүүдийн тоог нэмэхээр төлөвлөжээ.

. Ерөнхийлөгчийн төлөвлөснөөр тавдугаар сарын 1 гэхэд вакцинжуулалт хангалттай өргөн хүрээг хамарч амжилттай болбол ирэх долдугаар сарын 4-ний АНУ тусгаар тогтносон баярын өдрөөр бага хэжээний цугларалтуудыг зөвшөөрөхөөр бэлдэж байгаа ажээ. Мөн гадаа талбайд олон нийт цуглах боломжтой болно гэж Байден нэмж хэлсэн байна.

Одоогоор АНУ-д коронавирусээр 30 сая орчим иргэн өвчилж, хагас сая гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.