СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилд шинэ төрлийн коронавирусийн халдвар огцом нэмэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Бразил улсад коронавирусийн дараагийн давлагаа эхэлж, хоногт 2,000 гаруй хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тус улс нь коронавирусийн эндэгдлийн тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Бразилд 270,000 орчим хүн нас барсан бөгөөд лхагва гарагийн байдлаар хоногт 2,286 хүн нас баржээ.

Ковид-19-ийн мутацид орж хувирсан хэлбэр хурдан халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж шинжээчид үзэж байна.

2003-2011 оны хооронд тус улсын 35 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Луйз Инакио Лула да Сильва одоогийн төрийн тэргүүн Жайр Болзонарогийн коронавирустэй тэмцэж буй арга барилыг “тэнэг, мулгуу” хэмээн хурцаар шүүмжлэн буруутгажээ.

. Лхагва гарагт 2,000 гаруй иргэн нас барсны зэрэгцээ коронавирусийн халдварын 80,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Тус улсад эрүүл мэндийн тогтолцоо сул, эмнэлгийн байшин барилгууд нурах шахсан тухай эмч мэргэжилтнүүд гомдол мэдүүлсээр байгаа юм. Рио де Жанейро, Сан Пауло зэрэг 15 мужийн нийслэлүүдэд яаралтай түргэн тусламжийн тасгууд 90 гаруй хувийн дүүргэлттэй ажиллаж байна.

. Тус улсын Засгийн газар Оксфорд-АстраЗенека болон КоронаВак вакцинуудаас 200 сая гаруй тунг захиалсан. Одоогоор хүн амын дөрвөн хувь буюу найман сая гаруй иргэн вакцины эхний тунг тариулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.