Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарыг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны есдүгээр сард хууль сахиулагчид шалгаж эхэлсэн билээ.
Түүнийг олон улсын ачаа тээвэр зуучийн компанийнхнаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг нээн шалгасан юм.
Тодруулбал, УХШИГГ-ын дарга Б.Мягмарыг Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар энэ бүхэн нь тодорхой болсон аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай дээрх газрын дарга Б.Мягмар найзыгаа гэрээ хийлгэжээ. Улмаар найз У.Энхболдынхоо дансаар нь хувь хүртдэг болохыг мөрдөгчид тогтоосон байна. Б.Мягмар дээрх газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагч нартаа “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүл” гэсэн үүрэг, чиглэл өгч, үүнийхээ шагналд найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан нь батлагдсан гэнэ.
Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдоод удаагүй байгаа Б.Халиун хянан урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахаар шийдвэрлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
niitiin alband awilgachin humuus bj bolohgui hariutslagiig in tootsood yawah yostoi
shuurkhai.com garuud bn shd.lol
Үнэн