СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд вакцин хийлгэхийг уриалав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд болох Жимми Картер, Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар болоод өмнө тэргүүн хатагтай нар хамтран ард иргэддээ хандан коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа.

Тэд минут болон хагас минут үргэлжлэх хоёр сурталчилгаанд оролцож шинэ кампанит ажил эхлүүлсэн байна. Минут орчим үргэлжлэх сурталчилгаанд хуучин төрийн тэргүүнүүд тэргүүн хатагтай нарын хамт коронаврусийн эсрэг вакцин хийлгэсэн гэдгээ харуулсан бол хагас минутын бичлэгт Клинтон, Буш, Обама нар хамтдаа зогсож америкчуудыг вакцинд хамрагдахыг уриалжээ.

. Трампын гэр бүл өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан ордныг орхин явахаасаа өмнө вакцин хийлгэсэн тухай мэдээлсэн билээ.  

АНУ-д коронавируст цар тахлын эхний халдвар илэрснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тус улсын 30 сая иргэн халдвар авч, хагас сая гаруй хүн нас бараад байна. Уг тахлыг намжаахын тулд сүргийн дархлаа тогтоож, бүх нийтийг вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон улсын эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Америк даяар нийт 93 сая тун вакцин нийлүүлсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.