СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д иргэдийн био хэмжүүрийн мэдээллийг албадан авч магадгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-д "Биометрия" нэртэй гар утасны аппликейшнийг нэвтрүүлэх бөгөөд иргэд өөрсдийн био хэмжүүрийн мэдээллээ бүртгүүлэн, төрөл бүрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой гэж энэхүү системийн оператор "Ростелеком"-ын зүгээс мэдэгджээ.

аж. "Ростелеком"-ын төлөөлөгч "Эдгээр арга хэмжээ нь Биометрийн нэгдсэн системийн мэдээллийн санд илүү олон хүн илүү хурдацтай бүртгүүлэх боломжийг бүрдүүлнэ" хэмээн ярьжээ. Цаашид нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн тус системийн хэрэглээний цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх гэнэ.

Түүнчлэн гэж "Коммерсантъ" сонин мэдээлжээ. ОХУ-ын Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн яам өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр болсон уулзалтын үеэр энэ талаар хэлэлцсэн байна. Албаныхан иргэдийн биометрийн мэдээллийг цуглуулах ажил удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч, "Асуудлыг захиргааны арга хэмжээ авах замаар шийдвэрлэх" хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

ОХУ "Биометрийн нэгдсэн систем"-ийг 2018 онд нэвтрүүлсэн бөгөөд Одоогийн байдлаар зөвхөн банкнууд энэхүү системийн био хэмжүүрийн мэдээллийг цуглуулах зөвшөөрөлтэй аж.

Гэвч нь 2020 оны арваннэгдүгээр сард ил болсон юм. Тус мэдээллийн сангаар дамжуулан хүмүүсийг царай, хурууны хээ болон геномын мэдээллээр нь таних боломжтой байна.

Эх сурвалж: DW

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.