СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-11

LIVE: П.Нүрзэд: С.Эрдэнэ явуургүй улс төр хийж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Ардчилсан намын ҮБХ хуралдаж байна. Үүнтэй холбоотойгоор ҮБХ-ны гишүүн Д.Баттулга, У.Болдхүү, П.Нүрзэд нарын байр суурийг хүргэж байна. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Баттулга: 

-Би ҮБХ-ны гишүүн боловч намын удирдах түвшинд ажиллаагүй гэдгээ хэлмээр байна. АН-ын даргын сунгаанд 12 хүн нэр дэвшсэнээс 4-5 хүн үлдсэн гэсэн мэдээлэл байна. Дотоод сонгуулийн хороо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх байх. 

Намын даргын ажлаа өгчихөөд намыг хагаралдуулж байгаа нь харамсалтай байна. Ц.Туваан дарга Х их хурлын шинэчилсэн дүрмээ УДШ-д бүртгүүлчихгүй яав даа гэсэн харамсал бас байна. 

-АН-ын хагаралд улс төрийн нөлөө орсон гэж боддог уу? 

-УДШ шинэчилсэн дүрмийг бүртгэсэн ч юм шиг, бүртгээгүй юм шиг, Ц.Туваан, С.Эрдэнэ нарын аль алиных нь асуудлыг авч хэлэлцээгүй, дотооддоо учраа ол гээд хаячихсан нь улс төрийн нөлөө орсон гэж үзэж байгаа. 

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг намын даргын сунгаанаас хассан талаар? 

-Бүртгээгүй нь зөв гэж үзэж байгаа. Хэрэв Н.Алтанхуяг АН-ын гишүүн юм бол яагаад УИХ дахь АН-ын бүлэгтээ орохгүй байгаа юм бэ?! Бүлэгтээ орсон бол өрсөлдөх эрх нь нээлттэй шүү дээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн У.Болдхүү: 

-АН-ын их хурлыг хуралдуулах ёстой. ҮБХ-ны энэхүү хурал нь намын тамга, тэмдэгтэй ямар ч хамаагүй, өөр асуудлаар хуралдаж байна. 

АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд: 

-Эрх баригч нар АН-ын дотоод хэрэгт хутгалдан орсон нь харагдаж байна. Та нар бүх эрх мэдлийг атгаж байгаа нь үнэн. Гэхдээ АН-ын үйл ажиллагаанд бүү хутгалдан орооч ээ. С.Эрдэнэ эрх баригч намтай нийлэн, АН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх ажлыг хийж байна. АН халаасанд ордог жижиг нам биш шүү. С.Эрдэнэ дарга явуургүй үйл ажиллагаагаа зогсоох ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЦэрэндомбооЦ
3 жилийн өмнө
64.119.26.150

С.Эрдэнэ УИХын гишүүн байхдаа ард түмэнд хэрэгтэй сайн хуулиуд санаачлан батлуулж байсныг иргэд мэднээ.Гэхдээ намын дарга болоод АН ын УИХ ЫН БҮЛЭГГҮЙ БОЛГОЖ шудрага үг хэлсэн гишүүдээ намаас хөөж намыг хуваагаад ялагдуулсан нь маш үнэн бөгөөд ийм алдаагаа хатуу ойлгох хэрэгтэй.Яг одоо жирийн гишүүдэд маш муухай харагдаж бна шүү.туваан гишүүн маш хурдтай ажил хэрэгч ажиллахыг Ахмад гишүүний хувьд шаардаж бна. Ц цэрэн

Mogloo avar
3 жилийн өмнө
172.58.141.236

Erdene batuul ekbeg nariin byanaar jenko hurungutei erinhiilugch said hiisen shu odoo bo max aa zar chadahgui baij ulsaa samaraad

АН ч дээ
3 жилийн өмнө
66.181.161.93

Энэ АН ойлгохгүй юм. Өөрсдөө дотооддоо учлаа олж чадахгүй байж юм л бол өрсөлдөгч намуудаа муулж суухын. Ийм арчаагүй байж болохгүй. МАН та нарын ажил яг яаж оролцоод байгаа юм. Худлаа шоу хийхээ болчих АНхан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.