СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-11

Иргэдэд бус Монопол эрхтэй эздэд зориулсан хууль

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 УИХ-аар 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр батлагдсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” хуулиар барьцаалан зээлдүүлэх /Ломбард/ газрын хүүг сарын 3 хувь болгон хүчээр хуульчлан баталсан билээ.

Өнгөцхөн харахад хууль санаачлагч улс төрчдийн зүгээс иргэдээ бодсон ухаалаг санаачлага мэт харагдах энэхүү хууль нь бодит амьдрал дээр иргэдээ хохироосон,, иргэдийг улам бүр хохироох ноцтой үр дагаварыг бий болгожээ. 

Аливаа хууль иргэдэд ач тусаа өгч, нийгэмд эрх тэгш байдал, шудрага ёсыг тогтоох үндсэн зорилготой байх ёстой авч дээрх хуулийн сайхан нэрний ард дэндүү шударга бус зорилго байсан нь хууль батлагдсан өдрөөсөө тодорхой болж эхэллээ.

Баримт 1: Монопол аж ахуйн нэгжүүдэд зориулсан хууль

Хууль санаачлагчид хуулиа боловсруулахдаа энэ салбарт монопол эрхээ тогтоосон /эргэлтийн хөрөнгө нь ББСБ дүрмийн санг давсан/ ганц, хоёрхон ломбардыг жишиг болгон хууль санаачлан, боловсруулж баталсан нь .

Тэдний зорилго биелсэн нь: Уг хууль хэрэгжсэнээр өнөөдрийн (2021.03.11) байдлаар 79 аж ахуйн нэгжийн 91 салбар ломбардууд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барьсан.

Баримт 2: Жинхэнэ мөнгө хүүлэгчид нь хэн бэ?

Хуулийг санаачлах, батлах болсон зорилгынхоо тухайд хууль санаачлагч “Ард түмний төлөөлөл” болсон эрхэм гишүүд өгүүлэхдээ: “Маш өндөр хүүтэйгээр зээл олгож мөнгө хүүлдэг, эдийн засгийн хүнд үе Ковид-19 цар тахалын үед асар их ашиг хонжоо олж байна”  хэмээн тайлбарлаж байсан ч тэд өөрсдийн амнаас гарах үгэндээ ч итгэж байсан болов уу?!

үйл ажиллагаагаа зогсоох болсон ломбарднуудын оронд ломбардны хүүнээс давсан өндөр хүүтэйгээр иргэдэд зээл олгодог цахим зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн бизнес цэцэглэн хөгжих болсон.

Зээлдэгч иргэдийн төлөх хүү нь буурах бус улам өсөх болсон энэ хууль яг хэнд зориулсан хууль болохыг хууль санаачлагч “эдийн засгийн өндөр мэдлэгтэй эрхэм гишүүд”-ээс асууж байна!!! Хариулт шаардаж байна. 

Цар тахлын үед санхүүгийн байдал нь доройтсон аж ахуйн нэгжүүдийн тоонд бичил зээлийн үйлчилгээ эрхлэгч ломбарднууд ч өртөж байсан ба хууль санаачлагчид тэднийг дэмждэггүй юмаа гэхэд “дэвсэж орхидог” нь шудрага ёс мөн үү?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол
4 жилийн өмнө
66.181.161.7

ББСБ-ЫН ЦАХИМ ЗЭЭЛИЙН АППЛИКАШИНУУД ЦЭЦЭГЛЭХ НЬ ДЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.