СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2021-02-28

Танил Хятад дуу: Сар шинийн үдэшлэгт зориулсан дуу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна. 

Энэ удаад "Сар шинийн үдэшлэгт зориулсан дуу"-г танилцуулж байна. Уг дуу нь Хятадын төв телевизийн сар шинийн үдэшлэгт зориулан бэлтгэгдсэн дуу болно.

Дууны үгийг Чяо Юй, аяыг Ван Мин зохиож, Хятадын алдарт дуучин Ли Гү-И 1984 онд төв телевизийн анхны цагаан сарын үдэшлэгээр дуулж байжээ. Үүнээс хойш энэхүү дуу нь цагаан сарын концертын орхигдож болохгүй дуунуудын нэг болж, Ли Гү-И болон үе үеийн залуу дуучдын хамт дуулснаар өнөөдрийг болтол нийт 25 удаа төв телевизийн сар шинийн үдэшлэгт дуулагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.