Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна.
Энэ удаад "Цаглавар"-ыг танилцуулж байна. Хятадын цагаан сарын онцлог зүйлүүдийн нэг бол яах аргагүй цаглавар буюу хуанли юм.
Олон зуун жилийн түүхтэй уг соёлыг анх ирэх өдрүүдийн тэмдэглэл хэлбэрээр хэрэглэдэг байжээ. Сүүлд бар хэвлэлийн хөгжлийг дагалдан олон төрлийн агуулга, хэлбэрээр зохиогдох болжээ. Хятадын цагаан сараар цаглавар нь хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болсон. Учир нь шинэ онд хамаатан садан найз нөхдөдөө гардуулах дээд бэлэг болсон бөгөөд мөн цуглуулгын үнэт зүйл болж хөгжиж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголчуудад ч бсышд