Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар сургуулийн гадаа шинжилгээ өгөхөөр 300-400 иргэн дугаарлаж байна.
Тус дүүргийн хувьд 50, 39, 72 дугаар сургууль дээр коронавирусийн шинжилгээ авах цэг ажиллаж байсан ч хоёр цэгийг татан буулган зөвхөн 50 дугаар сургууль дээр шинжилгээ авч байгаа нь иргэдийн урт дараалал үүсэх шалтгаан болжээ.
Энэ байдлаас иргэд коронавирусийн шинжилгээ өгөх гэж ирээд халдвар авах магадлалтай байна. Учир нь 2 метрийн зай барих дэглэм алдагдсан байдалтай байна.
Дугаарлаж байгаа иргэдийн хувьд цаг авсан мөртлөө цаг аваагүй иргэд урдуур нь дугаарлаж “хуурамч” дараалал үүсгэж байгаад бухимдалтай байв.
Иргэд: Цаг авч шинжилгээ өгөх гэхээр энэ сарын 17-н хүртэлх цаг нь дуусчихсан. Дүүрэг болгонд нэг цэгт шинжилгээ авч байгаа нь иргэдэд хүндрэлтэй байна. Гурав хоногийн өмнө 39 дүгээр сургууль дээр өнөөдрийн 11 цэгт шинжилгээ өгөхөөр цаг авсан ч 50 сургууль дээр очиж шинжилгээ өг гэх хариулт хэлсэн. Цаг авсны хэрэг алга, хэдэн цаг дугаарлаж, шинжилгээ өгөхөө мэдэхгүй байна.
Хөдөөнөөс ирсэн иргэн: Миний хувьд 3-4 сарын өмнө хотод эмчилгээ хийлгэхэд энэ мэт хүндрэлтэй асуудал байсан. Гэтэл энэ хугацаанд ямар ч өөрчлөлт, шинэчлэлт байхгүй. Шинжилгээ өгий гээд цаг захиалтал энэ сарын 18-н хүртэл цаг нь дуусчихсан. Халдварын голомттой бүс нутагт дахиад 10 хонож байж, шинжилгээ өгөх гэртээ харих болсондоо бухимдалтай байна.
Холбогдох газрууд шинжилгээний цэгүүдийн тоог бууруулснаар шинжилгээ өгөх иргэдийн урт дараалал аль ч цэгт үүсэн, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна.