АН-ын дэд даргаар саяхан сонгогдсон Ц.Оюундарь, О.Чулуунбилэг, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намаас албан ёсны мэдээлэл өгдөг 4.11 цагаа сэргэлээ гэж мэдэгдэв.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь:
-4.11 сэтгүүлчидтэй хийх уулзалт 2008 оноос уламжлалтай. Энэхүү арга хэмжээгээ сэргээж, энэ оны анхны 4.11 уулзалтаа хийж байна. Манай намд маш олон шинэчлэл хийгдэж байгаа учир сар бүр хийдэг байсан хурлаа долоо хоног бүр хийж байхаар тогтлоо.
Үндэсний хэмжээнд бүх гишүүнээ оролцуулсан цахим санал хураалт хийх гэж байна. Гуравдугаар сарын 17-нд энэ программаа ашиглаж, дунд шатны сонгуулиа хийх болно. Туршилт нь өнөөдөр Баянгол дүүрэгт явагдана. Өнөөдрийн туршилтаар болж бүтэхгүй байгаа зүйлээ засаад цаашид ашиглах юм. Цахим ажиллагааны аюулгүй байдал, шаардлагатай ажиллагааг хангах үүднээс дөрөвдүгээр сарын 25-нд явуулъя гэж хойш тавьсан. Үүнтэй холбоотой энэ сарын 19, 20-нд намын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсийн бүртгэл хийгдэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа нэр дэвшигчийг гурав хоногийн дотор тодруулахаар хуульчилсан байгаа. Бид ч бас бусад намтай адил үүнийг хийнэ.
АН-ын дэд дарга О.Чулуунбилэг:
-Бид нар хоёр зүйлийг харж байгаа. Намын үндсэн дүрмийн дагуу нэр дэвшигчийг дотоод сунгаагаар харж сонгоно. Дотоод сунгаа бол бүх гишүүнээ идэвхжүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болно. Хоёрт, бид нар ардчилсан ерөнхийлөгч АН-аас гарах ёстой гэдэгт байр суурин дээр бат байгаа.
АН-ын НБД О.Баасанхүү:
-Улс төрийн намын хууль, Ардчилсан намын дүрмийн хуулиар нийт гишүүний дунд цахим хэлбэрээр бүртгэнэ. Улс төрийн хуулиараа бүртгэх ёстой.
Өнгөрсөн бүх цаг үед намын дарга, нам дотор хагарал байсан. УБЕГ-т намтай холбоотой бүх бүртгэл бичиг баримт байдаг. Зөвхөн дүрмийн өөрчлөлтийн асуудлаар хурал болсон болохоос намын дарга, бүтэц дээр өөрчлөлт ороогүй. Зарим хэт үл бүтэх хүмүүс намыг хагалах, бутлах ажил хийж байгаа ч манай улс хууль дүрэмтэй улс. Үүний дагуу шийдвэрлэнэ. Гишүүдээ хуулийн дагуу бүртгэнэ, мэдээлэл өгнө.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь:
-Улсын бүртгэлийн гэрчилгээ, намын тогтоол бүгд хэвээрээ. Тэр зүйлс байгаа газраас зарласан хурал албан ёсных гэсэн үг. Дүрмийг ярилцаж тохирохгүйгээр гаргана гэж байдаггүй. Дүрмийн дагуу гаргасан шийдийг л УДШ бүртгэдэг. Ц.Туваан, И.Мөнхжаргал нар үйлдлээ зогсохгүй бол энэ нь эрүүгийн гэмт үйлдэл болно шүү гэж хэлмээр байна. Байгууллагын тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдэх, ашиглах хууль бус шүү.
Анхнаасаа манай нам бол олон ургальч үзлийн нэгдэл байсан. Эцсээ хүртэл түүн дээрээ яваад шийдвэрлээд гардаг. Яг энэ ёсоороо явж байгаа. Тэгэхээр энэ хагарал шиг харагдаад байгаа байх. Гэхдээ энэ олон ургальч үзэл нь манай намын соёл юм. Энэ нь явсаар зөвшилцлийн ширээн дээр сууж, дүрмээр шийдэгдэнэ.
Дөрөвдүгээр сарын 25-нд бүх гишүүдийн дунд явагдах намын даргын сонгуульд С.Эрдэнэ дарга болон дэд даргууд нь нэр дэвших эрхгүй. Энэ хурлаар сонгогдсон хүн Их хурал дээр батлагдтал С.Эрдэнэ дарга тамгаа хадгалаад байж байна. Нэр дэвших эрхгүй учраас энэ сонгуульд орохгүй.
Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс хаана бүртгүүлэх нь өөрсдийн сонголт. Ц.Оюунгэрэл нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагааг цуцалсны дараа очиж бүртгүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрөөс албан ёсоор бид нар бүртгэнэ.
АН-ын дэд дарга О.Баасанхүү:
-Дэнчингийн мөнгө АН-ын дансанд орж байна уу, хувь хүний дансанд орж байна уу гэдэг асуудал бий. Хувь хүний дансанд мөнгө орж байвал энэ бол залилан. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших олон хүн байгаа. Одоогийн ерөнхийлөгч нэр дэвших сонирхолтой байгаа эсэхийг мэдэхгүй. Өмнө нь хуулийн дагуу нэр дэвшигч гэж зарлаж болохгүй.
Сонгуулийн зардлын хэмжээг дотоод сонгуулийн хороо шийдвэрлэдэг. Бүртгэл энэ сарын 18,19-нд цахимаар явагдана. Нэг нэр дэвшигч дээр одоогоор 35 сая орчим зардал гарах юм байна. Үүнээс өөр зардал нэмж гарахгүй гэж ойлгож болно. Цахим болсноор энэ орон нутгаар явах зардал хасагдаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.ЭРДЭНЭ ГУАЙН ХУВИЙН НАМ АЛЬ НЬ ЮМ ВЭ ККК
Олон хүний нүдэн дээр өгсөн ш дээ, хуурамч тамга хүлээлгэж өгөөд байсан юм уу, тоглочих юм байна л даа
Ene nam 2nam bno uur garts baixgvi 5nam niilsen odoo 2boloxod boloxgvi yim baixgvi
Эрдэнийг дагаж нэг хэсэг нь жүжиглэнэ. Зарим нь Эрдэнийг 8 жилийн хугацаагаар АН - аас хассан одоо энгийн иргэн гэж үзнэ гэж ярьсан. Ёстой нохойн жогорхой гэж үүнийг хэлнэ
ЭРДЭНЭ ВАН АЛЬ ХЭДИЙН НАМЫХАА ТАМАГАА ӨГӨӨ БИЗ ДЭЭ ОДОО ЮУ ЯРИАД БАЙГАА НОВШ ВЭ МАН МАФИ ГАР ХӨЛ БОЛЧИХООД ЯАЖ НОВШИРООД БАЙГАА ХУЛГАР ВЭ
Аль хэдийн тамагаа хүлээлгэж өгөө биз дээ Эрдэнэ Ман мафийн гар хөл болохоо боль
Бүх гишүүд саналаа өгч чадах уу. Хүний нэрийн өмнөөс баахан худлаа санал өгөх байх даа