Өдгөө нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг ажиллаж байна. Шинжилгээ өгөх иргэний хувьд урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээ өгөх боломжгүй. Технологийн дэвшилд тулгуурласан, цаг хугацаа хэмнэж, хүлээгдэл чирэгдлийг бууруулсан ч eruul.gerege.mn өдрийн аль ч цагт тус сайтад хандсан “Цаг дүүрсэн байна” гэх автомат хариулт гарч ирж байна.
Эсвэл 8-9 хоногийн дараа цаг сонгож, шинжилгээ өгөх боломжтой гэх хариулт гарч ирэв. Энэ бол яарч, сандарсан, өвдөж, зовсон нэгэнд уртаас урт хугацаа.
Зарим иргэдийн хувьд 8-9 хоног шинжилгээ өгөхөөр хүлээж чадахгүй тул шинжилгээний аль цэгт очиж дугаарлан зогсохоор очих үед цаг авсан иргэдэд үйлчилнэ хэмээн цагдаа “хаалга тэглэн” зогсох ажээ. Шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн хувьд цаг авсан иргэд цагтаа ирж байгаа гэх хариулт өгнө.
Гадаа дугаарлаж зогсолгүй eruul.gerege.mn цаг авч шинжилгээгээ өгч цахимаар болон мессежээр хариугаа авч байгаа нь сайшаалтай ч шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлэхгүй бол иргэд дор хаяж 10 хоног хүлээж байж цаг авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.