СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ цар тахалтай тэмцэх 1,9 их наяд ам.долларын төсөв баталлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден Ковид-19 коронавируст цар тахалтай тэмцэх 1,9 их наяд ам.долларын төсөв санаачилсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан төсвийг сенатын танхимд дэмжсэн бол төлөөлөгчдийн танхимд явуулсан санал хураалтаар мөн дэмжлээ. Ингэснээр шинэ Ерөнхийлөгчийн санаачилсан 1,9 их наяд ам.долларын тусламжийн багц хэрэгжихээр болж байна.

Төлөөлөгчдийн танхимд явуулсан санал хураалтаар 220 гишүүн дэмжиж, 211 гишүүн эсрэг санал өгсөн. Бүгд Найрамдах намын гишүүд бүгд эсэргүүцсэн санал өгсөн бол Ардчилсан намынхан нийтээрээ дэмжжээ. Ингэснээр тусламжийн багц төсөл хэрэгжихэд Ерөнхийлөгч гарын үсэг зурах үлдлээ. Байден баасан гарагт гарын үсэг зурна.

Байден “улс оронд тулгуур багана бий болгож байна. Онц яаралтай үед ажилладаг хүмүүс, улс орныг бүтээн босгосон хөдөлмөрчид боломжийн төлөө тэмцэж байна” хэмээн онцолжээ. Америкчууд вакцинжуулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа ба хэрэв илүүдэл вакцин гарвал дэлхийн бусад улс орнуудтай хуваалцахаа мэдэгдсэн.

Бараг 2 их наяд ам.долларын тусламжийн багцад насанд хүрсэн АНУ-ын иргэн бүрт 1,400 ам.долларыг бэлнээр олгох, ирэх есдүгээр сар хүртэл ажилгүйдлын тэтгэмж долоо хоногт 300 ам.доллар олгох, муж орон нутгийн уадирдлагуудын төсөвт 350 тэрбум ам.доллар байршуулах, сургуулиудын үйл ажиллагааг нээхэд 130 тэрбум ам.доллар, коронавирусийн шинжилгээ судалгаанд 49 тэрбум ам.доллар, вакцины түгээлтэд 14 тэрбум ам.доллар зэргээр зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.