Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хот руу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн шуурхай штабт үүрэг болгов.
Доор зааснаас бусад хөдөлгөөнийг хязгаарлана.
Голомттой газраас ирэх иргэн нь аймгийн шуурхай штабт хүсэлтээ гаргана. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, ПГУ шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана.
Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичигдэнэ. /Зөвшөөрөлгүй иргэдийг Улаанбаатар, Налайх, Багануур, Хэнтий аймгийн постуудаар нэвтрүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулах/
Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт хяналт хийх ажлын хэсгийг шуурхай штабаас томилон ажиллуулж УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж дүнг шуурхай штабаар хэлэлцэж зохих шийдвэр гаргаж ажиллах.
Олон нийтийг хамарсан цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.