СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-11

48265 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна.

Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.

Эхний үед дархлаажуулалтын байнгын болон түр 22 цэгийг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулж, өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Ингэснээр. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 16786, онцгой байдлын 1254, цагдаа 3027, мэргэжлийн хяналтын 248, хорооны хэсгийн ажилтан1417, 59-64 насны 118, стратегийн ач холбогдол бүхий байгууллагаын 7360, худалдаа, банк, боловсролын 235, 18-25 нас нэг хүн тус тус хамрагдсан.

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, спорт зааланд нийт 14 цэг нэмэлтээр байгуулж бэлэн байдлыг хангаснаар дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 17819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.