СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

36 сая ам.долларын үнэтэй хар зэсийн оронд будсан чулуу хүлээн авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Женевт төвтэй түүхий эдийн наймаачид болох "Mercuria Energy Group" нь Туркийн ханган нийлүүлэгчээс 36 сая ам.долларын үнээр худалдаж авсан зэсийн оронд будсан чулуу хүлээн авчээ.

Тус компани нь 10 мянган тонн хар зэс худалдаж авсан бөгөөд хүргэлт нь БНХАУ-д ирж эхлэхэд ачаа тээврийн луйврын хохирогч болсон гэдгээ ухаарсан байна. Хэдийгээр албаныхан аюулгүй байдлыг баталгаажуулан, хяналт шалгалтыг тогтмол хийсэн ч энэхүү хачирхалтай хэрэг гарсан байна.

"Mercuria" компани өнгөрсөн жил зэсийн боловсруулаагүй хэлбэр болох хар зэсийг захиалан, Хятадад хүргүүлж авахаар тохирсон аж. Ингээд Туркийн нийлүүлэгч нь 6,000 орчим тонн хар зэсийг найман усан онгоц дээрх 300 гаруй чингэлэгт хийж ачсан байна. Гэвч

Дэлхийн хамгийн том таван газрын тосны наймаачдын нэг болох "Mercuria Energy Group" нь зэс нийлүүлэгч "Bietsan Bakir" компанийн талаар Турк, Их Британийн шүүхэд гомдол гаргаж, нөхөн төлбөр нэхэмжилж байгаа аж. гэнэ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.161

Ум базар хумпад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.