“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан ХНХ-ын сайд Ц.Ариунзаяа энэ талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсан юм. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.
Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлэхээр тусгаад буй.
Энэ тал дээр сайд Ц.Ариунзаяа “Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Уг сургалт нь нэг сая төгрөгийн тэтгэмжтэй байна. Дараа нь ажлын байранд зуучилна.
Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол мэргэжил олгох хөтөлбөр биш. Тогооч, үсчин болгох биш. МСҮТ-ийн сургалтууд явдгаараа явж байгаа.
Харин энэ хөтөлбөр яг эмзэг бүлгийн, амьдралд нь урьд өмнө боломж олдож байгаагүй, мэдээ мэдээллийн дутмагаас болж ямар нэгэн итгэл үнэмшилгүй болж төлөвшсөн залууст чиглэсэн агуулгатай юм. Хэрхэн энтерпренер байх вэ, нийгмийн даатгал төлөх нь ямар ашигтай вэ гэхчлэн агуулгуудаар сургалт хийгдэнэ.
Хөдөлмөр эрхлэх учир утгыг ойлгуулах, хүсэл тэмүүлэлтэй болгоход чиглэсэн гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэмий юманд мөнгө үрах юм сургалтанд сууж мөнгө аваад ажлаа хийхүү Өөр боломж өөр гарц юу бна үр дүн нь ямар бх вэ гэж бодоочээ хэцүү юм бэ Улс орон ийм бхад дор бүрнээ мөнгө яаж идэх вэ гэж бодоод яана даа яаж хөгжих вэ дээ
яааммар тэнэг юм хийдиймдээ 1 сард юу ч сурахав