СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний цагдаа нар хотын даргаа хөнөөжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Филиппин улсад цагдаагийн хүчнийхэнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг нэмэгдсээр байна. Энэ долоо хоногт Катбалоган хотын цагдаа нар тус хотын захирагч болон хоёр туслахыг нь хөнөөсөн талаар албаны хүмүүс мэдэгджээ. Хэргийн үеэр мөн хоёр цагдаагийн алба хаагч амиа алджээ.

Катбалоган хотын захирагч Роналду Акино даваа гарагийн үдээс хойш зүүн Самар мужид автомашинтайгаа явж байсан бөгөөд энэ үеэр хотын цагдаа нар ээлжит эргүүлээ хийн, тэдний ард жолоодож явсан байна. Энэ үеэр

Бүс нутгийн Цагдаагийн командлагч, Бригадын генерал Роналдо де Жесус "Энэ бүхэн зүгээр л андуурал байсан гэж би бодож байна. Тэдэнд сэжиг төрж, манай цагдаа нар руу гал нээсэн ба манай хүчнийхэн хариу гал нээсэн" гэж сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байгааг онцолсон байна.

Роналду Акино хүүхдийнхээ төрсөн өдрийн үдэшлэг рүү явж байсан бөгөөд түүний аллагыг зохион байгуулсан гэж түүний найз, Филиппиний Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эдгар Сармиенто үзэж байгаа аж. Харин Цагдаагийн командлагч Роналдо де Жесус цагдаа нарыг Акиног огт онилоогүй, ердийн эргүүлд гарч байсан гэх байр сууриа хадгалсаар байгаа юм.

билээ. Гэхдээ Роналду Акино хууль бус мансууруулах бодистой ямар ч холбоогүй гэж Эдгар Сармиенто мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.