СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-28

ЖДҮ-чин сайдууд өөрсдийгөө огцруулахгүй гэж кноп дарах бололтой

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу, тогтох уу гэх асуудал нөгөөдөр буюу баасан гарагт шийдэгдэнэ. Эрх баригч намын хагарал дээд цэгтээ тулж энэ засгийн газрыг огцруулсан ч "унасан хүн ууртай" гэгчээр огцорсон нөхөд эргээд УИХ-ын бүтцийн байгууллагыг тараах аюул руу дөтөлж магадгүй нь.

Ямартаа ч нөгөөдөр болох нэгдсэн чуулганы хуралдаан дээр хэн санал хураалтад оролцох эрхтэй, хэн эрхгүй вэ гэдэг ихээхэн сонирхол татаж байна.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж байхад Ерөнхий сайдын ойрын хүмүүс гэгдэх Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, АН-ын гишүүн Ж.Батзандан нар ирсэнгүй. Тэд чуулганы хуралдаан дээр эцсийн шийдвэр гаргахад ч ирэхгүй "бултах" магадлал өндөртэй. 

Дээрээс нь Засгийн газрыг огцруулах саналтай 27 гишүүн өчигдөр нэгэн мэдэгдэл гаргасан нь анхаарал татаж буй. Тэд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-тай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийг У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах эсэх асуудлаар санал хураахад оролцуулахгүй байх ёстой” гэж мэдэгдээд байна.

Өнгөрөгч 7 хоногт Т.Аюурсайхан нарын гишүүд ашиг сонирхолын зөрчилтэй УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах хуралдааныг даргалах эрхгүй гэдэг шиг.

Харилцан "бойкотлож" буй мэт харагдавч хэн хэн нь үндэслэлтэй тайлбар хэлжээ. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд "бууж өгч" уг хуралдааныг дэд дарга Я.Санжмятаваар удирдуулахад болохгүй юм байхгүй гэх утгатай тайлбар хэлээд байгаа. 

Харин засгийг унагахгүй гэсэн 37 буюу ЖДҮХС-аас хувь хүртэгсэд таг дуугай...

Нээрээ л жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой мөнгийг тэрбум, тэрбумаар нь адил тэнцүү хуваагаад хүртсэн ЖДҮ-чид санал хураалтад оролцож, засгийг огцруулахгүй гэсэн кноп дарвал жинхэнэ шившиг буй за.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.