Ашиггүй ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох шийдвэр гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан, ажилгүй залуусыг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтанд хамруулах талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төрийн болон орон нутгийн өмчит 339 аж ахуйн нэгж байна. Төрийн 107, орон нутгийн өмчит 232 компани байна. 2019 оны байдлаар 230 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2020 онд энэ нь бүр муудсан. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо.
Стратегийн гэх эрчим хүч, уул уурхайн компаниуд, тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Монгол" зэрэг компаниудыг төр 100 хувь өөрийн мэдэлдээ байлгана. Заримынх нь 34 хувийг Хөрөнгийн биржээр арилжаална. Монгол шуудан компанийн 34 хувийг 2016 онд хувьчилсан нь маш сайн жишээ болж байна. Одоо тус компанийн ашиг, үнэлгээ тав дахин нэмэгдээд байна.
Мөн, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад орон тооны зохистой түвшнийг хангах, дарга нарын тоог цөөлөх, Шилэн дансын хөтлөлтийг сайжруулах, тендерийн хуульд захирагдах гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.