СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

17 настай хүү 36 цагийн турш савлуур дээр тоглож, Гиннесийн дээд амжилтыг эвджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Шинэ Зеландын 17 настай Патрик Купер тоглоомын талбайн савлуур дээр 36 цагийн турш тасралтгүй савлаж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ.

Тус улсын Хавкс Бэй бүсийн оршин суугч Купер өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн өглөөний 10:23 цагт цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайн савлуур дээр суусан бөгөөд ням гарагийн 22:23 цаг хүртэл савлуурдсан байна. Тэрээр дэлхийн дээд амжилтыг эвдэх оролдлогоо өглөөний 09:00 цагт эхлэхээр төлөвлөөд байсан ч сэрүүлгээ сонсолгүй унтсаныхаа улмаас хожимдож эхэлсэн гэж хошигнон ярьжээ.

Купер энэхүү оролдлогынхоо бичлэгийг бүрэн эхээр нь Гиннесийн хороонд илгээсэн бөгөөд тус холбооноос түүний шинэ дээд амжилтыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг хүлээж байгаа аж.

Патрик Купер түүнчлэн энэ оролдлогоороо дамжуулан "Starship" эмнэлэгт 1,600 гаруй ам.долларын хандив цуглуулсан байна.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.