СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-10

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцолжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар 2021 оны 3 дугаар сарын 9-нд Сонгуулийн ерөнхий хорооныхонтой уузаж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал солилцжээ.

Уулзалтаар холбогдох дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангах, мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг сануулжээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх зэрэг асуудлыг ч уулзалтын үеэр хөнджээ.

Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, сонгуулийн үеэр иргэдийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч, цаашид сонгуулийг цахим байдлаар явуулах асуудлаар ярилцаж, зөвшилцсөн байна. 

ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар болжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.