СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-10

О.Дашпагма: Вакцины бүрэн тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.

Нийслэлийн 9 дүүрэгт байгуулсан 35 цэгт 48 дархлаажуулалтын баг нийтдээ 420 гаруй эмч, мэргэжилтэн вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30,446 хүнийг вакцинд хамруулсан бол зөвхөн өчигдөр 9,470 хүнийг вакцинжууллаа.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн,

  • 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд,
  • 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид
  • 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилчид,
  • Үлдсэн нь дайчлагдан ажиллах хүмүүс болон худалдаа, үйлчилгээний газруудын ажилчдыг вакцинжуулаад байна.

Одоогоор вакцин хийлгэсний дараа ноцтой урвал, хүндрэл мэдээлэгдээгүй. Вакцин хийлгэсний дараа илрэх хариу урвалууд нь вакцины зааварт тусгагдсан хэмжээнд байна.

Тодруулбал, вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 60 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрнэ гэж вакцины зааварт мэдээлсэн. Мөн 40-50 хувьд нь хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ.

. Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 1,200 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 94 баг ажиллана.

Вакцины бүрэн тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг санах хэрэгтэй

Вакцинжуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдийн анхаарах хэд хэдэн асуудлууд бий. Тухайлбал, вакцин хийлгэсний дараа иргэд үүргийн дагуу хариу урвалын талаар мэдээлж, түүндээ тохирсон хариу арга хэмжээг авах ёстой.

Мөн вакцин хийлгэснээр халдвараас шууд хамгаалагдаж байна гэсэн үг биш..

Тиймээс бусад сэргийлэлтийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. Тайвшрах цаг болоогүй гэдгийг анхааруулж хэлмээр байна гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.