СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-10

LIVE: Улаанбаатар хотод 96, Төв аймагт 7, Завхан аймагт 2 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 3481 болсон байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодод халдвар авсан хүний тоо 2952 боллоо.

Нэмж бүртгэгдсэн халдварын байршлуудын хувьд:

  • Улаанбаатар хотод: 96,
  • Төв аймагт: 7,
  • Завхан аймагт: 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Хавьтал судлалын байдлын хувьд бол үлдсэн 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа 5 тохиолдлын байршлын хувьд:

  • Чингэлтэй дүүргийн 6-р хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35-р хороо,
  • Хан-Уул дүүргийн 15-р хороонд оршин суудаг иргэд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 2797 боллоо. Улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдвараар хөнгөн өвчилсөн 615, хүндэвтэр  46, хүнд 4, маш хүнд 3 одоо нийт 668 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл нэмэгдэж байна. .

Халдвар тархах хамгийн гол зам бол агаар дуслын зам. Агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Олуулаа суудаг хүмүүс агаар сэлгэлтээ маш сайн хийхийг зөвлөж байна.

Таныг сэжигтэй тохиолдол гэж үзвэл амны хаалтаа хоёр дахин давхарлан зүүж, гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Тэрнээс биш ажлын байр болон машиндаа өөрийгөө тусгаарлах хэрэггүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.