Манай дөрвөн теннисчин олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөнө

Сурталчилгаа
Манай дөрвөн теннисчин олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөнө

 

Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан ч цар тахлын тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байлаа. Тэгвэл энэ сарын 14-20-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо олимпийн эрхийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрүүдэд хоёр төрлийн эрхийн тэмцээн зохион байгуулагдах ба 14-17-ны өдрүүдэд Олимпийн эрхийн дэлхийн тэмцээн зохион байгуулагдах бол 18-20-ны өдрүүдэд Азийн бүсийн олимпийн эрхийн тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс эрэгтэй 70, эмэгтэй 60 тамирчин нийт 130 гаруй тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг нарын хоёр эрэгтэй, спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-эрдэнэ нарын хоёр эмэгтэй, нийт дөрвөн тамирчин оролцох аж. Манай тамирчид тэмцээндээ оролцсоны дараа гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ.

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0