СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-10

Гашуунсухайтаар өдөрт 500-625, Шивээхүрэнгээр 400-450 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн оны 12 дугаар сард Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөртөө 80-140 тээврийн хэрэгсэл гарч байсан бол энэ сарын 09-ний байдлаар өдөрт Гашуунсухайт боомтоор нүүрсний 500-625, Шивээхүрэн боомтоор 400-450 тээврийн хэрэгсэл хилээр гарч байна.

Замын-Үүд боомтоор өнөөдрийн байдлаар өдөрт нэг талдаа 120-150 автомашин хилээр нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангалт нэмэгдэж, хэвийн хэмжээнд хүрчээ. 

Эдийн засгийг дэмжих хүрээнд газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай уялдуулан тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, Зам тээврийн яамны Шуурхай бүлэг Улсын онцгой комисс Засгийн газарт санал танилцуулж, А Цагааннуур боомтоор өнгөрсөн сарын 23-наас, Боршоо боомтоор энэ сарын 08-наас тээвэрлэлтийг эхлүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.