СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-09

БНСУ-ын Кёнги мужид амьдардаг гадаадын иргэд Ковид-19-ын шинжилгээнд заавал хамрагдах ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-ын Кёнги мужийн захиргаанаас тус мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг 3 дугаар сарын 08-аас 22-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд коронавирусийн шинжилгээнд заавал хамруулахыг ажил олгогчдод үүрэг болгосон байна.

Иймд тус мужид ажил эрхэлдэг манай иргэд энэ хугацаанд өөрт ойр байрлалтай шинжилгээ авах газарт /임시선별진료소/ хандаж үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамрагдах боломжтой.

. Түүнчлэн тус мужид суралцдаг оюутнууд шинжилгээ өгөх шаардлагатай. 

Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан тогтоосон хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд 2-3 сая воны торгууль ноогдуулах арга хэмжээ авах аж.

Мөн энэхүү шийдвэрийг биелүүлээгүйн улмаас халдвар тараасан нь тогтоогдвол холбогдох зардлыг нэхэмжлэх хүртэл арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Иймд тус мужид оршин сууж буй иргэд та бүхэн коронавирусийн шинжилгээнд идэвхтэй хамрагдана уу хэмээн БНСУ-д суугаа элчин сайдын яамны Консулын хэлтсээс анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.