АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судалгаагаар коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн болон нас барсан иргэдийн 78 хувь нь хэт таргалалт болон жингийн илүүдэлтэй байсныг тогтоожээ.
Уг судалгааг энэ жилийн 3-12 дугаар сарын хооронд АНУ даяар үйл ажиллагаа явуулдаг 238 эмнэлэгт коронавирусээр оношлогдсон 150,000 орчим өвчтөнд хийсэн байна. Ингэхэд эдгээр өвчтөнүүдийн 27,8 хувь нь жингийн илүүдэлтэй, 50,2 хувь нь хэт таргалалттай байжээ. Жингийн илүүдэлд биеийн жин 25 индекс болсон түүнээс дээш нэмэгдсэн тохиолдлыг багтааж байгаа бол хэт таргалалттайд 30 болон түүнээс дээш индексээр жин нэмсэн тохиолдол багтсан байна.
Мөн жин багатай өвчтөнүүдийн дунд эмнэлэгт хэвтэх болон нас барах тохиолдол харьцангуй бага байгааг тогтоожээ. Түүнчлэн 65 болон түүнээс дээш настай иргэдийн дунд жингийн илүүдэл болон халдвараар хүндээр өвчлөх эрсдэл өндөр байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хянах төвөөс урьд өмнө илүүдэл жин хүндээр өвдөх болон эмнэлэгт хэвтэх эрсдэлийг нэмж байгааг анхааруулж байсан юм. Учир нь илүүдэл жин дархлааг сулруулах, уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Эх сурвалж: CNBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.