ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Шүүгч нарт нөлөөлөх ажлыг гардан гүйцэтгэдэг хүн" хэмээн нэрлэгдсэн ҮАБЗ-ийн НБД А.Гансүх тайлбар хийлээ.
ҮАБЗ-ийн НБД А.Гансүх:
-Энэхүү мэдээллийг би ҮАБЗ-ийн тэргүүний үүрэг даалгаврын дагуу хийж байна. ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэдэг мэдээлэл зарим өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр тарж байна.
Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. ҮАБЗ-ийн ажилтнууд мөнгө авчирсан гэдэг мэдээлэл гүтгэлэг, хуурамч мэдээлэл. Энэ нь улс төрийн зорилготой арга хэмжээ байх.
Манай ажилтнууд ОХУ руу томилолтоор ажилласан нь үнэн. Тэр нэр дурдагдсан хүмүүс манайд ажилладаг. Харин ямар хүмүүс явсан талаар хэлэх боломжгүй ээ. ҮАБЗ гэдэг төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Үйл ажиллагаагаа ил биш, далд явуулдаг.
Онгоц нисэхгүй байгаа учир манай ажилтнууд машинаар хил давж, Улаан-Үд орсон. УОК-оос бүх зөвшөөрлийг авсан. Автомашиныг хил, гаалийнхан шалгасан. Ямар ч хууль бус зүйл байгаагүй.
Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ, ҮТЕГ байгууллагуудыг давж, их хэмжээний мөнгө орж ирнэ гэж байхгүй. Хэрэв орж ирвэл эдгээр байгууллагуудын эрх мэдэлтнүүд оруулж ирж чадна.
-Таныг шүүгч нарт нөлөөлдөг хүн гэж Монгол улсын Ерөнхий сайд мэдэгдсэн?
-ҮАБЗ шүүгч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй. Шүүгч нарыг томилоход ҮАБЗ-өөс ямар ч тодорхойлолт шаардлагатай байдаггүй.
Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байх үед би энгийн иргэн байсан. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэсэн. Би тэр үед тайлбараа өгнө.
-Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн?
-Б.Баасанцогтыг би танина. Намайг ЗТХ-ийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Тэрнээс ҮАБЗ-д ажилладаггүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shaaj ugchiinaa! Baruun garaa zgr l tanihaas tsaashgui gee shaachlaa!
Ene bol novshiin, hamagiin muu muuhai yumiig sain hiideg amitan. Bat tulgiin baruun gar. Temer zamiin mengiig tyyntei hamt idej yrsen.
Эрүүлээр 20,0 сая $ ямар овор хэмжээтэй вэ? Төсөөлөхгүй бол нэг банкаар ороод асуучих !!!