Хөгжлийн банкнаас олгосон 750 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхээс тодрууллаа.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх:
-2017 оноос өмнө олгогдсон зээлүүдийн хувьд зарим нь банкны чанаргүй зээлтэй холбоотой тул АТГ-т шалгаж байгаа. Мэдээж ямар нэгэн байдлаар хууль дүрэм зөрчин олгосон байх магадлалтай гэж үзэн шалгаж байгаа байх.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК цемент компанийн хувьд хэвийн зээл төлөлт рүү орсон.
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл авсан. 2021 онд зээлээ төлж дуусна. Ам.долларын зээлтэй тул төгрөг руу шилжүүлэх хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэндээ нэг ам.долларыг 2000 төгрөгт хөрвүүлэх санал тавьсныг Хөгжлийн банкнаас хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байгаа.
Зээлээ төлж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн 199 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэхээр болсон.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлүүдийн эргэн төлөлт болон улс төрийн нөлөө орсон эсэх?
-Зээл авснаас хойш УИХ-ын гишүүн болсон. Улс төрийн нөлөөлөл орсон эсэхийг шууд тогтоох боломжгүй. 33 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа. Хөрс хуулалтын ажилд зарцуулахаар авсан зээл. Тухайн үед тоног, төхөөрөмжөө барьцаалж зээл авсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнхсүх мундаг чадвартай бүсгүй