СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын мичнүүд коронавирусийн вакцин хийлгэсэн анхны амьтад болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн хэд хэдэн мичэнд өнгөрсөн долоо хоногт амьтдад зориулсан туршилтын вакцин тарьсан бөгөөд ингэснээр тэд коронавирусийн вакцинжуулалтад хамрагдсан анхны амьтад болжээ.

Мичнүүд хоёрдугаар сарын дундуур бүрэн эдгэрсэн хэдий ч амьтны хүрээлэнгийн горилла болон бусад сармагчнууд цаашид халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийх ажлыг мэргэжилтнүүд санаачилсан байна.

Туршилтын вакциныг "Zoetis" малын эмийн үйлдвэр боловсруулсан бөгөөд тус вакцин нь хүний ​​хэрэглээнд тохирохгүй аж. Нийтдээ есөн мич буюу дөрвөн орангутан, таван бонобо сармагчин вакцин тариулсан бөгөөд тэдний дунд 1994 онд зүрхний нээлттэй мэс засал хийлгэсэн дэлхийн анхны мич болсон Карен хэмээх орангутан багтжээ.

Одоогоор байгальд 5,000 хүрэхгүй горилла үлдсэн бөгөөд сармагчнууд сүргээрээ амьдардаг тул ганцхан мич коронавирусээр өвчилсөн тохиолдолд халдвар хурдацтай тархаж болзошгүй гэж судлаачид санаа зовж байгаа аж.

Эх сурвалж: Insider

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.