СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ээждээ зориулж зурсан зургаараа олон улсын тэмцээнд түрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн Керала мужийн Триссур дүүргийн Кундувара жижиг тосгоны хүү Анужат Синду Винайлал тосгоныхоо өдөр тутмын амьдралыг харуулсан “Миний ээж ба хөршийн ээжүүд” нэртэй зургийг зуржээ. .

Харамсалтай нь хүүг шагналаа гардаж авахын өмнөхөн ээж нь зүрхний өвчнөөр тэнгэрт хальсан байна. “Миний ээж ба хөршийн ээжүүд” нэртэй зурганд цагаан цамц, улаан банзалтай бүсгүй байшингийнхаа урд хэсгийг шүүрдэж байгаа бол өөр нэг газарт бас нэгэн бүсгүй үхэр хариулна. Тосгоны өөр нэг хэсэгт хоёр эмэгтэй тариа хураана.

Анужат хүү энэ зургаа зурахдаа ямар нэг тэмцээн уралдаанд зориулж биш, ээжийнхээ хайрыг харуулахаар зуржээ. Гэвч өнгөрсөн жил аав нь Дели дэх Шанкарын урлагийн академийн тэмцээнээс зохион байгуулсан олон улсын тэмцээнд зургийг нь илгээхээр шийдсэн байна. .

14 настай Анужат “ээж маань миний хамгийн том дэмжигч байсан. Тэр үргэлж намайг өмнөхөөсөө илүү сайн зураг зурах урам зоригийг өгдөг байсан. Ээжийн маань сэтгэл, аавын маань дэмжлэг надад итгэл найдвар төрүүлдэг” хэмээн ярьжээ. Тэр дөрвөн настайгаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд ээж нь түүний авьяасыг хамгийн түрүүнд олж харжээ. Анужат эргэн тойрноо ажиглаж, төрсөн сэтгэгдлээ зургаараа илэрхийлэх дуртай ажээ.

Эх сурвалж: The Better India

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.