ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхэлж, Улаанбаатар хотод өдөр бүр 15000-20000 хүнийг 86 цэгээр вакцинжуулах ажил эхэлж байгаа юм.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Астразенека 150 мянган тун, ОХУ-ын "Спутник-V" вакцин 10 мянган тун, БНХАУ-ын Синофарм 300 мянган тун нийт 460 мянган хүн тун вакцины нөөцтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 20976 мянган хүнийг вакцинжуулаад байна.
Эхний ээлжид Астразенека вакциныг хийж байгаа бөгөөд нийт 75 мянган хүн тун вакцин хийж дууссаны дараа БНХАУ-ын Синофарм вакциныг хийж эхэлнэ. Дараагийн ээлжийн вакцин авах талаар Засгийн газрын түвшинд улс орнуудтай харилцаж байгаа.
Одоогийн байдлаар иргэд сонголтоороо вакцин хийлгэх боломжгүй. Хувийн хэвшлийн байгууллагууд вакцин оруулж ирэн төлбөртэйгээр дархлаажуулах ажлыг Шадар сайдын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн.
Дархлаажуулалт хамрагдсаны дараа хөдөө орон нутаг руу зорчихоор бол заавал PCR шинжилгээ өгөх ёстой. Учир нь хоёр тунг бүрэн авсны дараа хэсэг хугацааны дараа дархлаа тогтдог байгаа. Тэгэхээр вакцин хийлгэсэн гээд шууд тайвширч болохгүй. Дархлаагаа дэмжиж, амны хаалтаа зүүн гараа угаах хэрэгтэй.
Астразенека вакцины хувьд 60-92 хувь хамгаалж, халдвар авч туслаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлж байгаа гэх олон улсын мэдээлэл байна.