Засгийн газраас хэрэгжүүлж байгааа 10 их наядын хөтөлбөрийн задаргаа болох банкуудаар дамжуулан 20-25 мянган аж ахуйн нэгж, иргэдэд хүргэх 500-600 тэрбум төгрөгийн 3 хувийн зээлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон арилжааны банкуудын төлөөлөл мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Бизнесийн зээлийн 80-90 хувь нь 50 хүртэлх сая төгрөг байна гэсэн судалгаа байна. Энэ судалгаан дээр үндэслэн энэхүү зээлийн багцыг гаргаж байна. Зээл хүссэн аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байх ганцхан шаардлага тавина. Харин иргэдийн хувьд НӨАТ төлөгч байх шаардлага тавихгүй.
Энэ нь зөвхөн бизнесийн зээл гэдгийг онцолмоор байна. Хэрэглээний зээлд олгохгүй. Өмнө нь зээл авсан иргэд 3 хувийн зээл рүү шилжүүлж болно.
ЖДҮДС-тай холбоотой алдааг давтахгүйн тулд банкуудаар дамжуулан олгож байна. Банкууд өөрсдийн гэсэн үнэнч харилцагчтай, зээлдэгчдээ сайн мэддэг тул илүү сайн хяналт тавьж чадна гэж бид үзэж байгаа. Баасан гарагаас зээлийн тухай мэдээлэл гараад эхлэхээр энэ талын итгэл үнэмшил иргэдэд сууна гэж найдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.