Нийслэл хотод коронавирусийн халдварын хамгийн өндөр эрсдэлтэй хороодыг НОК-ын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний дарга Г.Цогтдэлгэр ЭМЯ-ны 11.00 цагийн хурлын үеэр нэрлэлээ.
Орон зайн байршлын мэдээллийг үндэслээд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 8 хооронд батлагдсан 538 тохиолдлын орон зайн байршлын нягтаршлыг ийнхүү тооцоолжээ. Эдгээр нутаг дэвсгэрт халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул урьдчилсан сэргийлэх үүднээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих хэрэгтэйг тэрбээр анхаарууллаа.