Нью-Йоркод амьдардаг Саманта Харцое гэгч эмэгтэйн угаалгын өрөөний хаа нэгтээгээс хүйтэн агаар орж ирэн, сэрүү татуулсаар уджээ. Чухам хаанаас ингэж хүйтэн агаар орж ирээд байгааг хайсаар бүсгүй угаалгын өрөөнийхөө толины ард ямар нэг зүйл байгааг олжээ. Гэтэл толиных нь ард гурван унтлагын өрөөтэй бүхэл бүтэн орон сууц нуугдаж байсныг санамсаргүй илрүүлсэн байна. Энэ явдал аймшгийн кинонуудад гардаг түүхийг санагдуулж байгаа юм.
Толиныхоо ард ямар нэг нууцлаг хонгил байгааг мэдсэн бүсгүй толгойдоо гэрэл, амны хаалт зүүж, алхаар өөрийгөө зэвсэглэн нууц өрөөнүүдийг илрүүлсэн байна. Шар үс босгом нууцлаг орон сууцнаас онгорхой цонх, ууттай хог, усны хоосон сав олсон нь хүн амьдарч байсныг гэрчилжээ. Бүсгүй тэнд хэн нэгэн байж магадгүй гэж бодсон ч хэн ч олдоогүй байна.
Уг нууцлаг өрөөний талаар Харцоен амьдардаг барилгын зохион байгуулагчид ч мэдээгүй байсан тул ихэд гайхжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Худлаа мэдээлэл
O my god
Aztai zolig be nemeed 3 uruutei bolchihloosh de.