Ардчилсан нам /АН/-ын даргын сунгаа эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хоёр хуваагдаад байгаа АН-ын удирдлагууд болох Ц.Тувааны талынхан гуравдугаар сарын 28-нд сунгааг явуулахаар тогтсон боловч, С.Эрдэнэ даргатай АН-ынхан уг тогтоолыг түдгэлзүүлж, дөрөвдүгээр сарын 25-нд болгон хойшлуулаад байгаа.
АН-ын даргын сунгааг зохион байгуулах Дотоод сонгуулийн хорооны нийт зардал 1,1 тэрбум төгрөг болоод байгаа ба энэ талаар 16 нэр дэвшигчид тус хорооны дарга И.Мөнхжаргал өчигдөр танилцуулжээ. Энэхүү 1,1 тэрбум төгрөгийн зардлыг 16 нэр дэвшигчид хуваахад нэр дэвшигч бүр 74.735.200 төгрөг ногдож байгаа аж.
Нэг нэр дэвшигчид ногдох энэхүү мөнгөн дүн цаашид өснө хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь зарим нэр дэвшигч энэхүү мөнгийг төлж чадахгүй, нэрээ татах учир нэг хүнд ногдох мөнгөн дүн 150 сая төгрөг ч болж нэмэгдэж магадгүй гэнэ.
Нөгөөтэйгүүр, С.Эрдэнэ даргатай АН-ынхан бас намын даргын сонгуульд баахан хүн нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Хэрэв ингэх ахул хөл толгой нь дахин олдохоо больж, Ерөнхийлөгчийн сонгуульд хуваагдсан чигээрээ орох болоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зардлаа өөрсдөө гаргахгүй гэвэл хэн гаргах вэ