АНУ-ын Мичиган мужийн ахлах сургуулийн сурагч гэртээ хийсэн тэсрэх бөмбөгөө даваа гарагийн өглөө сургууль дээрээ авчиржээ. Ангидаа сууж байхдаа санамсаргүйгээр тэсрэх бөмбөг дэлбэлж өөрийгөө болон ангийнхаа дөрвөн сурагчийг шархдуулсан байна.
Нью-Эго ахлах сургуульд бөмбөг дэлбэлсэн тухай дуудлага өглөөний 08 цаг 52 минутад цагдаагийн газарт иржээ. 16 настай сурагчийн авчирсан бөмбөг дэлбэрсэн даруйд сургуулийн сурагчид болон ажилтнуудыг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн хотын бусад сургуулийг аюулгүй болохыг баталгаажуулах хүртэл түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.
Гэмтэж бэртсэн сурагчдаас гадна ангийн багш нь дэлбэрэлтийн үед гарсан утаанаас болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.