СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Эрдэнэс таван толгой компанийн хувьцаа эзэмшигч иргэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг шүүхэд өгчээ.

Учир нь Эрдэнэс таван толгой компанийн дүрэм, компанийн тухай хуулийг зөрчин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон гэж үзсэн байна. 

Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал, Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ нарын гишүүд улиран сонгогдох эрхгүй байхад улираан сонгосон, хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ, П.Өлзийнаран нарын компанийн дүрэм заасан эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хоёр удаа улираан томилсон зэрэг нь компанийн дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэжээ.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс таван толгой компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8,2 дахь хэсэгт заасныг зөрчин дээрх гишүүдийг удаа дараа улираан томилж байгаа нь компанийн дүрмийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болсон гэж нэхэмжлэгчид үзжээ.

Нэг үгээр, Эрдэнээс таван толгой компанийн ТУЗ-д төрийг төлөөлөн ажиллаж буй 11 гишүүний зургаа нь буюу Г.Нандинжаргал, С.Наранцогт, Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ, хараат бус гишүүн П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарын хувьд компанийн дүрмийг зөрчиж, нэг буюу түүнээс дээш удаа сонгогдсон, компанийн тухай хуульд заасан ТУЗ-ийн оронд түр томилогдох журмыг тус тус зөрчиж байгаа ажээ.

Иймд  Эрдэнэс таван толгой компанийн дүрэм, компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн гишүүдийг хуульд нийцүүлэн томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шаардан ийнхүү шүүхэд ханджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.26.242

company-н дүрмийг нь сайн харах хэрэгтэй шд.

Зочин
3 жилийн өмнө
122.201.26.242

туз-н гишүүд комданий дүрэм зөрчөөгүй тэгэх ч боломжгүй л байдаг л даа.

zochin
3 жилийн өмнө
66.181.184.50

companyii durmiig ni unshij harah heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.