Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр “Хөдөлмөрийн зах зээлийн дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн дэмжих туршилтын хөтөлбөрийн зорилго нь хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуй эрхлэлтийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдийн аж ахуй эрхлэх чадавхыг дээшлүүлэх замаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд оршино.
Бичиг бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд зээлийн өмнөх сургалт, жижиг зээл олголт, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үзүүлнэ.
Бичил бизнесийг эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хамрах хүрээ:
“Бичил бизнес эрхлэгч гэж ” 50.0 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлууулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байна.
Тус туршилтийн хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд жижиг зээлийг ХААН банк, Төрийн банкуудаар дамжуулан олгож байна.
“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд зээлийн хүү жилийн 7.56%, 6 дугаар сараас эхлэн хүү 11% -ээр тооцно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн оршин суух дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.