СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн 100 гаруй улсад 300 сая тун вакцин хийгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн 117 сая гаруй иргэн халдварлаж, 2,6 сая хүн нас бараад байгаа коронавируст цар тахлын эсрэг вакцинжуулах хөтөлбөр эхлээд цөөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхийн зуу гаруй улсад нийт 300 сая гаруй тун вакцин таригджээ. Гэвч.

Дэлхийн насан хүрсэн хүн ам бүрийг вакцинжуулах томоохон зорилтыг эрүүл мэндийн салбарынхан өмнөө тавьсан. Одоогоор хүн амын дундах вакцинжуулалтын хэмжээгээр АНУ, БНХАУ тэргүүлж байна. АНУ-ын 90 сая, БНХАУ-ын 52 сая иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Гуравдугаарт 23 сая иргэнээ вакцинжуулсан тоогоор Их Британи улс бичигдэж байна.

Тэгвэл ядуу буурай улс орнуудад вакциныг тэгш хүртээмжтэй олгох ажлыг ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр гүйцэтгэж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд . Коронавирусийн эсрэг ихэнх вакцин нэг хүнд хоёр тун тарьдаг тул энэ нь дэлхийн тэрбум гаруй хүн амыг Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцинд хамруулна гэсэн үг юм.

ДЭМБ-ын нэн тэргүүнд баталсан вакцин бол АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек үйлдвэрийн хамтарсан вакцин юм. Уг вакциныг дэлхий даяар хамгийн их хэрэглэж байна. Улс орнуудын Засгийн газрууд вакцинжуулалтад 60 орчим настай иргэд болоод эрүүл мэндийн салбарын ажилтнууд, халдвар авах өндөр эрсдэлтэй иргэдийг тэргүүн эгнээнд хамруулж байна. Их Британи зэрэг вакцинжуулалт өргөн хүрээтэй хийгдэж байгаа улс орнуудад хэдийнээ халдварын тохиолдол, эмнэлэгт хандах иргэдийн тоо, нас баралт буурсан үзүүлэлтийг харуулж байгаа юм.

Одоо ашиглагдаж байгаа Оксфорд, Хятад, Орос, Америкийн вакцинуудаас гадна 200 гаруй вакцин шинээр туршигдаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.