СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-09

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ҮАБЗ-ИЙН ГУРВАН АЖИЛТАН ШИНИЙН 1-НД ХИЛ НЭВТРЭВ

ҮАБЗ-ийн гурван ажилтнууд цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарчээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар хил нэвтэрсэн байна. Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар 2018 оноос, Б.Галданжамц нь 2020 оноос ҮАБЗ-д ажиллаж буй ажээ.

Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ОХУ-Д ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАВ?

Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудттай уулзалт хийжээ. Бас ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн хүмүүстэй уулзжээ. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа буцаад Монгол Улсынхаа хилээр орж иржээ.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ХИЛЭЭР ГАРЧ ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ?

ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-нд буюу шинийн 1-нд Ингэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ.

Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтнуудын хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ийн зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус транзит тээврийн 0600СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байжээ. Мөн хилээр орж ирэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг харуулсан. Гэтэл тэд өмнөх өдөр нь ОХУ руу хил нэвтэрсэн. Тэгэхээр юу болох нь тодорхой юм.

ҮАБЗ-ИЙН ШИНЖЭЭЧ Ж.БЯМБАЦОГТ ОХУ-Д ҮЛДЖЭЭ

Харин Ж.Бямбацогт нь Москва хот руу явсан байна. Тэрээр өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй байгаа юм. Түүний тухайд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар PR, цахим сүлжээнд ажиллах талаар ОХУ-ын нэр бүхий байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах ажлыг хариуцаж, тэр ажлаа амжуулахаар үлдсэн гэх мэдээлэл байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ?

Маш ноцтой нэг мэдээлэл байна. Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинд 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн гэх мэдээлэл их хүчтэй яригдаад эхэллээ.

Хэрвээ оруулсан бол энэ их хэмжээний мөнгө хил дээр үүрэг гүйтэтгэж буй хууль хяналтынхны хаагуур ороод ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй аж. Учир нь тэд автомашиныхаа хаал­гануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байжээ.

Энэ мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таарч байна.

“АЧАА”-ТАЙ ХИЙГЭЭД ХУУРАМЧ ДУГААРТАЙ “АВТОМАШИН”-УУДЫН СЭЖИГТЭЙ УУЛЗАЛТ

Энэ мэдээллийг авсан хууль, хяналтын байгууллагынхан тэр мөнгөний хойноос “сураг” тавиад эхэлсэн бололтой.

Юутай ч хилээс наашилж, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын пост дээр шалгуулах үед 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашины ард гурван ширхэг хайрцагтай эд зүйл байсан гэдгийг албаныхан нотолж буй ажээ.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар зорчиж явсан ҮАБЗ-ийн ажилтнууд тусгаарлагдах хүртлээ Жижиг гэлтгүй сэжигтэй үйлдлүүдийг гаргасан байна.

Тухайлбал, Монгол Улс руу нэвтэрсэн 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18:30 цагийн үед Дархан-уул аймгийн Хонгор сумын Цайдамын постод камергүй учир бичгээр бүртгэл хийлгэхдээ “Жүр Үр” ХХК-д ажилладаг Г.Бат-Оршихын нэрийг бүртгүүлсэн.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинтай нөхдүүд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын орчимд 0390УНҮ улсын дугаартай Landcruiser-200 автомашинтай хүмүүстэй уулзсан байгаа юм. Гэтэл уг 0390УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 автомашинд 2020 онд олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН АВТОМАШИНЫГ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС АВЧ ЯВЖЭЭ

2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байна. Хашаанд нь унаж авсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг Зоонозын төвийн ариутгалын багийнхан ирж ариутгасан байна. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар ингээд 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тэнд тусгаарлагдсан.

Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11:30 цагийн үед “Жаргалант” сувиллын автозогсоолд 0125 УНҮ улсын дугаартай Hyundai Azera маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартай байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашиныг аваад явжээ.

Тэндээс хөдлөөд явсаар цаг шахмын дараа ГХЯ-ны автобааз руу орсон байгаа юм.

Энэ бол факт. Сэтгүүлчдэд олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл.

Тиймээс, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх танаас танай ажилтнуудын ОХУ дахь “айлчлал”, авчирсан “бараа”-ны талаарх тайл­бар шаардагдаж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (41)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
103.212.117.11

Шалга шалга шалга сайтар шалга ! Албан тушаалаа урвуулан ашигладаг төрийн бөөснүүд олноороо нэгдээд улс орныг ч самарч , сүйрлийн балчигт шигтгэж мэднэ шүү ! Тун ноцтой

Ур хийц
3 жилийн өмнө
66.181.189.166

Зөв шалга

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.220

Амар юм болжээ. Гүйцэтгэх ажиллагаа явуулчаад сэтгүүлчдэд олдсон мэдээ гэх юм уу

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.111

Монголд хаана ч байдаггүй нэг сайхан юм байдаг..бид цөөхүүлээ бас хүмүүс тухтайхан хөөрөлдөөд байвал хамаатан садан.танил тал..танилын танил болдог..сураг ажигаар их юм сонсдог ард түмэн.ийм хүмүүсээс ямар нэг яриа.явдалыг нуух хэцүү.Тиймээс нуух юм уу .далд хийсэн бүх юм илэрдэг.

Болд
3 жилийн өмнө
66.181.184.138

энэ Ган сүх дандаа буруу гарын юмтай хутгалдаж явдаг жинхэнэ хулгайч юмаа хийдэг газар нь хийгээч

сайд
3 жилийн өмнө
202.9.47.24

за нэг их итгэл төрүүлэхгүй таамаг байна. Тэр их мөнгийг амралтын газрын зогсоол дээр харуул хамгаалалтгүй олон хоног байлгана гэж юу байх вэ.

Хувийн тагнуулч
3 жилийн өмнө
103.26.193.7

За Лайв Тв минь бичсэн Нийтлэлдээ хариуцлагаа хүлээхэд бэлэн Үү? Бичсэн юмнаас нь уншиж үзэхэд гэх мэдээлэл байна гэх мэдээлэл байна гэх мэдээлэл байна гэх юм. Энэ мэдээллээ хаанаас авснаа батлан шүү

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.151

Hytadruu helbiihiig husegchid monglhuudiig orostoigo oirtohvii gej aij candraldj bna u

hahaha
3 жилийн өмнө
192.82.77.12

oros chin toohoo blood udjaga

zvch
3 жилийн өмнө
192.82.78.191

za ene ch sensaz bz svidtei yum alga Nogoo orj irsen 800 xytad yasan be maniixan oruulj ireed songul luiwardaad duussan uu

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.203

АНУ -ийн сонгуулийг будлиантуулж байсан Оросууд манай ерөнхийлөгчийн сонгуулийг өлхөн луйвардсан шүү

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.67

Харсан юм шиг бичих юм.араас нь дагаж байсан юм уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.93

Shalga har tamhi l bgaada

Barlian Eden
3 жилийн өмнө
116.86.139.201

Hahaha. Setguulch bish tagnuul tsagdaa murdsiim bish uu. Manaihan neeree alnaaa. Eren survaljlah setguulchdiin negdel gechihjee. So funny.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Goy l bna shd unshuurtai

Уншигч
3 жилийн өмнө
103.57.95.42

Тагнуулын ажиллагаа хийжээ. Сэтгүүлчид ингэж явж харагдаач. Хэнийг харлуулах гэж ядаад бна даа? Энэ мэдээг бичсэн нөхрийг шалгах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
124.158.97.26

Гансүх жанхуу хоёрын үйлдэл бүхэн луйвар, хулгай, дээрэм дарамтлал........ Эн хоёр новшоос миний монгол салах болтугай.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.198

Шалгах нь зөв. Одоо бүр амар юм болох нь ээ.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.46

Гансүх гэдэг хүний талаар сайн сайхан юм сонсогдохгүй юмаа.

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.97

Женко маш аюултай хүн шүү. Энэ. Гансүх Женкогийн гар хөл. Шоронд бх ёстой хүн. Төмөр замын мөнгө цусалсан. Женко гадныхантай нийлээд улсыг чинь цөлөмж бна. Женког хамгаалаад бгаа. Мөнхбаясгалан. Женкогоос зайсанд тансаг 6 өрөө байр авсан гээд гайгүй олонд танигдсан бичдэг нөхдүүдийг цөм худалдаж авсан. Сэрээчээ тэнэг. Монголчуудаа

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.97

Женко яаж ч мэдэх аюултай хүн шүү

Зайлуул даа...
3 жилийн өмнө
103.206.195.202

Зайлуул даа иймхэн зүйлээр Х.Баттулгыг унагах чинээ санаад яах вэ дээ. 20 сая ам.доллар оруулж ирсэн юм бол нотлох баримт гаргаж ирээчээ! Нэг тийм кино зохиол шиг юм яриад тэрэнд нь хүн ардаа итгүүлчих гээд үзэж тарна юмаа. Тун ядмагхан арга байна шүү

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.156

Хаха, ямар ч баримтгүй, баахан тэгсэн байх магадлалтай ч гэх шиг. Хайрцаганд мөнгө байсан юм бол тэрийг тоолоо юу?

зочин
3 жилийн өмнө
202.126.88.189

Энэ Гансүхийн төрсөн дүү нь АТГ мөрдөгч хийдэг байсан одоо байгаа эсэх ямар ямар хэрэг дээр ажиллаж байсанг сэргээж сайн шалгах хэрэгтэй их юм гарна шүү

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.150

20 сая доллор тэгээд л авто зогсоол дээр зогсож байх уу? Солиорчээ! Хахаха!

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.8

Х.Баттулга маш аюултай хүн байнаа.Түрүүчийн сонгуулиар бас Х.Баттулгын нэр гараад Баахан мөнгө төгрөгний асуудал яригдаад өнгөсөн.Одоо бас Эхлэж байна уу ?

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Saihan yum boljeenaa

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.7

ymr todorhoi medeelel ve

Моггол
3 жилийн өмнө
202.9.40.194

20 сая $ тэгээд хэр овор хэмжээтэй болох уу.200ийн ард багтдаг юм уу

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.250

Сэлэнгийн цагдаа аймар ажиллажээ.Лаг бнаа

Aлт
3 жилийн өмнө
150.129.142.48

Хохо Сэтгүүлчид тагнуул хийдэг болоо юу?

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.59

Battulga ch bantangii ni hutgaj ugchdee iim humuuseer l tur bariulaad tarhi ni hamuuraad baigaa ard tumendee bid

Зочиг
3 жилийн өмнө
64.119.25.69

НОЦТОЙ Л АСУУДАЛ БОЛОЛТОЙ ТЭР МОСКВА ЯВСАН НӨХӨР ЮУ ХИЙГЭЭД ТЭНД БАЙГААГ ОЛЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ. СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ БАЙГААМ БИШ БИЗ. А. ГАНСҮХ МИНЬ ХУУЛЬГҮЙ ЮМ ШИГ МӨНХӨД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ДОР БАЙХ МЭТ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ӨНДӨР АЛБАН ТУШААЛ МӨНХӨД БИШ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙГ У. ХҮРЭЛСҮХ ХҮРТЭЛ УХААРСАН ЯВДАГ БОЛОЛТОЙ УХААНТАЙ Л ЯВСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ Ш ДЭЭ. У. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД ХИЙЖ БАЙХДАА САНУУЛЖ БАЙСАН Ч МАГАД.

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.59

Бие биенээ тагнадаг аа ерөнхийлөгчийн сонгуулиа аа гэж

АРД
3 жилийн өмнө
202.9.46.249

Доллараа хадгалж тэнэгтдэггүй л юм бол ямар нэгэн банканд хийхэд тэр их доллар мэдэгддэг юм байгаа биз дээ ажил ажил худлаа залхаа боли хэн үнэмших юм бэ?

Б.Баярсайхан
3 жилийн өмнө
202.126.90.123

Нууц үйл ажиллагаа явуулчихаад нууцалж чадаагүй л юм байна.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.68

Хэн шалгах вэ, шалгах үүрэгтэй байгууллага, хүмүүс нь бүгд хамсаатан, тавиул нь учир найдах хэрэггүй. Хайран ч төр минь

Ххх
3 жилийн өмнө
202.55.188.45

Шаах юм аа... Банди нар

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.2

Галзуу солиотой хүн бичсэн юм бишүү. Ямар ч логик алга.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.245

20 саяыг яг харсан хүн тэгээг би харсан гээд хэлчихэж чадах уу нотлоогүй бол хардах хэрэггүй

яшка
3 жилийн өмнө
176.208.19.215

мөнхбаясгалан авгай дуугараач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.